НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын баримттай худалдааны төвүүдээр үйлчлүүлдэг иргэдээ урамшуулах зорилгоор явуулдаг хонжворт сугалаа өнөөдөр /2016.05.22/ явагдана. Сугалааны тохирлыг уламжлал ёсоор MNB, UBS телевизүүдээр 19.30 цагт шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-15 өдрүүдэд худалдан авалт хийсэн баримт шаардлагатай бөгөөд Гааль татварын ерөнхий газраас мэдэгдэж байгаагаар 11 сая 506 мянга 112 ширхэг баримт тавдугаар сарын эхний хагаст хэвлэгдээд байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.sugalaa.ebarimt.mn сайтаас авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ