Төмсийг хүнсэндээ хэтрүүлж хэрэглэвэл чихрийн шижин үүсгэдэг

Японы Осака хотын хорт хавдар, зүрх-судасны системийн өвчнөөс сэргийлэх төвийн хэсэгэрдэмтэн хэд хэдэн судалгаа хийснээр, хүнсэндээ байнга хэрэглэсэн нөхцөлд төмсөөр хийсэн хоол хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсгэж болох юм гэсэн дүгнэлт хийжээ. Судалгааны дүн «Diabetes Care»сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Төмс нь байнга хэрэглэхэд эрүүл мэндэд хортой байж болох бүтээгдэхүүний тоон ордог. Олон мянган мэдээ баримтад дүн шинжилгээ хийснээр төмсийг байнга хэрэглэх нь хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчинд хүргэж болох юм гэсэн дүгнэлт хийлээ гэж анагаахын шинжлэх ухааны доктор Исао Мураки хэлж байна.

Судалгааны явцад эрдэмтэд сүүлийн үед ийм өвчний онош тавиулсанөвчтөнүүдийн амьдралын хэв маягт дүн шинжилгээ хийжээ. Тийнхүү өдөр тутмын хоолондоо төмсийг ахиуиддэг хүмүүст ийм өвчин илүүтэй илэрдэг нь тодорхой болсон байна. Ингэхдээтөмсний нухаш,төмсний фюри гээд чухам ямар төрлийн төмс хэрэглэх нь эндогт хамаагүй аж.

Их хэмжээний цардуул агуулагддаг учир төмсийг хортой бүтээгдэхүүний тоонд хамруулжээ.Төмс нь эрдэс, аминдэм тун бага агуулдагийг тэмдэглэж байна. Халуун төмсний цардуулыг бие махбодь хавьгүй түргэн шингээдгийг судалгааны явцад илрүүлжээ.Чухамхүү төмсний фюрийг халуунаар нь иддэгийг бүгд мэднэ.

Долоо хоногт 7 порци төмс иддэг хүмүүс долоо хоногт ердөө ганцхан удаа төмс иддэг хүмүүсийг бодвол чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадплал 33%-иар илүү байдгийг статистикийн тоо баримт харуулжээ.Эмч нар төмсийгөдөр бүр хэрэглэхээс татгалзаж, оронд нь бүтэн үрийн амуу тариа идэж байхыг зөвлөж байна. Ингэх нь чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг 12%-иар бууруулах боломж олгоно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ