АН-аас С.Баярцогтыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй


Панамын хуулийн фирмээс алдагдсан оффшор дансны тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь оффшор дансны асуудалд 10 гаруй улсын төрийн тэргүүн, улс төрч, бизнесийн хүрээнийхэн холбогдоод байгаа юм. С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцож “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Манай намаас ганцхан Баярцогт л байгаа.Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн нэр цохон хэлжээ.Харин одоо МАН -ын удирдлагууд оффшорчиддоо хэрхэн хандах бол гэдэг нь анхаарал татаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ