Хурандаа Д.Цогтбаатар өөрөө шалгуулах хүсэлт гаргаж байжээ


Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөн түүний албан тушаалыг түдгэлзүүлж, хэдхэн хоногийн өмнө УМБГ-аас цагдан хорьсон талаар мэдээлсэн.
Энэ талаар ТЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууцтай холбоотой хэргээр шалгаж байгаад тэр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Өөрөө албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулъя гэж хүсэлт гаргаад шалгуулаад дууссан. Гэтэл дахиад нэг хэргээр шалгах юм гэнэ. Манайд албан ёсоор мэдэгдсэн зүйл одоогоор алга” гэсэн хариултыг өглөө.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ