УИХ-ын чуулган энэ сарын сүүлээр завсарлана

УИХ-ын хаврын отгон чуулганы хаалтыг энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөж байгаа аж. Угтаа хаврын чуулганыг дөрөвдүгээр сараас долдугаар сарын 1 хүртэл хуралдуулдаг ч энэ жил сонгуультай жил учраас ийнхүү завсарлуулах юм байна.

Учир нь УИХ-ын тухай хуульд зааснаар сонгуультай жил УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын даргын захирамжаар чуулганыг сонгууль болохоос 30 хоногийн завсарлуулж болно гэж заасан байдаг юм. Энэ удаагийн сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд товлогдсон тул энэ сарын сүүлээр чуулганыг завсарлуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ