Сумны хэргийг цагдаагийнхан шалгаж байна

Гурвалжингийн гүүрний ойролцоо хаягдал төмрийн цэгээс бууны сум их хэмжээгээр олджээ. Нийт 32 ширхэг сум, хонгио байсан бөгөөд үүнээс гадна 120 мм-ийн миномётны тэслэгчтэй хоёр ширхэг сум байгааг тогтоож, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэгт устгал хийлгэхээр шилжүүлэн өгсөн байна. Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ