Францын хамгийн гол дайсныг нэрлэв

Мануэль Вальс

Франц улс олон улсын террорын “Исламын улс” байгууллагын гол бай болж байна гэж тус орны ерөнхий сайд Мануэль Вальс үзэж байна. Тэр Израильд айлчлах үеэрээ ням гарагт ингэж мэдэгджээ.

“Франц ИУ бүлэглэлийн хувьд хамгийн гол бай болж байгаа нь лавтай. Учирч буй аюул маш их хэвээр байна. Энэ аюул хэзээ ч ийм их байгаагүй юм” гэж ерөнхий сайд тэмдэглэжээ. Брюссель хотод үйлдсэн террорын ажиллагааг уг нь Францад үйлдэхээр бэлтгэж байсан юм гэж тэр хэлсэн байна.

“Аюулд өртөж байгаа орон бүрийг тэмцэлд бүрэн татан оролцуулах ёстой. Тэг эрсдэл гэж байдаггүй” хэмээн Вальс мэдэгдсэн байна. ИУ бүлэглэлийн эгнээнд францын хоёр мянга орчим иргэн байгааг ерөнхий сайд тодруулан тайлбарлажээ.

ИУ бүлэглэлийнхэнЕвропын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хэд хэдэн террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж байгааг францын дотоодын тагнуулын албаны тэргүүн Патрик Кальвар тавдугаар сарын 19-нд анхааруулсан юм.Түүний хэлснээр, террористууд тактикаа өөрчлөх бодолтой байгаа бөгөөд тэд “нийгэмд үймж бужигнасанбайдал бий болгохын тулд хүн олноороо цуглардаг газруудад тэсрэх төхөөрөмж дахин дахин тавих” бодолтой байгаа ажээ”.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ