Шатсан цогцос олдсон хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас олдсон шатсан цогцосны талаар өнөөдөр 12.00 цагт цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр болжээ. Тус цогцос энэ сарын 28-нд олдсон бөгөөд хохирогчийг хэн болохыг нь тогтоохын эцэсгүй болтлоо шатсан тул цагдаагийн байгууллагаас хохирогчийг хэн болохыг тогтоохын тулд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Дашрамд, Мөрдөн байцаагч Б.Эрдэнэбатын ярьснаар “Талийгаач 25-аас дээш насны эрэгтэй 168 см өндөртэй хүн байсан. Тиймээс гэрээсээ гараад ор сураггүй алга болсон, тэнэмэл амьдралтай тиймэрхүү хүмүүс байгаад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй” гээд хохирогчийн талаар танилцуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ