Гандийн гудамжинд зам хааж хучилт хийнэ

Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,асфальт бетон хучилтын ажилхийх болсныг мэдэгдье.2016 оны 05 дугаар 23-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарн 29-ний 23:00 цагийн хооронд Home Plaza дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл автозамын урд урсгалыг бүрэн хаана. Тухайнхугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно.

Гандийн гудамжны 1.6км авто замын шинэчлэлтийн ажлыг Хомын тал, Үйлсийн зам ХХК-иуд гүйцэтгэж байна. Зам засварын ажлын хүрээнд тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,асфальтбетон хучилтын ажилхийх болсныг мэдэгдье.Тодруулбал, замынхойд хэсэг Home Plaza дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаана. Тухайнхугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно.

Замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт Home Plaza дэлгүүр хүртэл 2016 оны 05 дугаар сарын 30-ны 00:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 05-ны23:00 цагийн хооронд хаана. Тухайнхугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн зүүнээс баруун чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцох боломжтойг анхаарна уу.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ