Сонгогдох эрхээ эдэлж чадаагүй 19-ийнхөө төлөө хатуу тэмцэнэ гэв

Бие даан нэр дэвшигчдийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Хан-Уул дүүргийн 58 дугаар тойрогт бие дааж нэр дэвших С.Үүрцайх, Сүхбаатар дүүргийн 62 дугаар тойрогт бие дааж нэр дэвшигч Ц.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийв. Тэд Нийслэлийн сонгуулийн хороо сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан, Сонгуульд бие даан нэр дэвших нь байж боломгүй асуудал мэт нийгэмд сөрөг мэдээллийг намуудын зүгээс цацаж байгаа үгүйсгэж буйгаа илэрхийлэв.

Г.Баасан “Нийслэлийн сонгуулийн хороо 19 хүний сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсаныг бид эсэргүүцэж байна. Сонгогчдын гарын үсгийг алдаатай, муухай бичсэн, баллаж цохолсон, дэмжээгүй байна гэх мэт шалтгаан хэлж байна лээ. Сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүс бол ахмадууд. Тэд муухай бичих магадлал өндөр, яах болж байна. Уран сайхны бичлэгт оролцоогүй шүү дээ. 614-824 хүний гарын үсгээс нэг л хүний гарын үсгийг алдаатай гэж тооцоход бусад бүх хүний гарын үсгийг хүчингүй болгож, сонгогчдыг илт үл хүндэтгэн хэлмэгдүүллээ. Их цаг хугацаа орж эдгээр гарын үсгийг цуглуулсан юм. Бид хардахдаа гарын үсгээ зурсан сонгогчдод утсаар дарамт шахалт үзүүлж айдас төрүүлэх, эсвэл мөнгөөр худалдан авч “би зураагүй” гэж сонголтоосоо буцах шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж хардаж байна гэв.

С.Үүрцайх “Улстөрийн намын тухай хуульд зааснаас 801 хүний гарын үсгээр нам байгуулдаг.

Тэгвэл нийслэлд бие даан нэр дэвшсэн 19 хүнд дунджээр 12,500 хүн гарын үсгээ зурж өгсөн байгаа нь 15 нам байгуулах болзол хангасан гэсэн үг. Намуудын эрх бүхий 200-300 хүн буюу 4 хүн тутмын 1 нэр дэвшиж байхад 12,500 хүний дундаас 19 хүн нэр дэвшиж болохгүй байгааг юу гэж ойлгох вэ. Намд хамааралтай нь Монгол Улсын иргэн, намаас ангид эгэл жирийн иргэд Монгол хүний тооноос хасагдсан, төлөөлөлөө сонгох, сонгогдох төр барилцах эрхгүй болсныг Нийслэлийн сонгуулийн хороо 19 бие даагчдын эрхийг хаасан бусармаг шийдвэрээрээ харууллаа” гэв.

Ц.Эрдэнэсайхан “Энэ хүмүүсийнхээ нэр дэвших эрхийг сэргээхийн төлөө хатуу тэмцэнэ. Бид Засгий эрхийг барьж байгаа зартай намын гар хөл болсон юм байна гэж хардаж байна. НСХ луйварын хороо болжээ. Тиймээс бид бие даагчдынхаа эрхи ашгийг хамгаална” гэлээ.

Тиймээс Бие даан нэр дэвшигчдийн зөвлөлөөс:

-Бие даан нэр дэвшигч тойрог худалдан нэрээ татах, аль нэг намд элсэх,

-Улс төрийн захиалгатайгаар бие даан нэрээ дэвшүүлэх явуургүй үйлдэл гаргахгүй байхыг нийт бие даан нэрээ дэвшүүлж байгаа нэр дэвшигчдээс уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ