Их Монгол Улсын гудамжны авто замд шинэ технологоор хучилт хийлээ


Их Монгол Улсын гудамжны 2.3км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замынбетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал,дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдагбөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдагбайна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.
Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км автозамын 1.1 км-тхучилтхийгдээдбайгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна.Уг автозамыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ