Орон нутагт автын ослоор дөрвөн хүн нас баржээ

Хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлж явснаас болж автомашинтайгаа онхолдож амиа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ийм төрлийн хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багаас 16-р зөрлөг хатуу хучилттай замд “Т.Cresta” маркийн авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Т газар дээрээ нас барсан.
Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багаас УБ хоь явах чиглэлд шороон замд “H.Grace” маркийн авто машины жолооч М нь “H.Avante” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эмэгтэй Ц, 22 настай эрэгтэй Е нар нас барсан. Мөн аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос 15 километрт шороон замд Мустанг маркийн Х жолоочтой мотоцикль онхолдож жолооч 28 настай эрэгтэй Х нас барсан хэрэг гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ