Амиа хорлохын тулд арслангийн тор руу оржээ

Чилийн амьтны хүрээлэнгийн хоёр арсланг буудаж хөнөөжээ. Учир нь амиа хорлохоор завдагч этгээд амьтны хүрээлэнгийн арслангийн тор руу орж, өөрийгөө идүүлэхээр оролдсон байна.

Орон нутгийн хэвлэлээр мэдээлж байгаагаар 20 настай Франко Луис Роман гэгч этгээд арслангийн тор руу авирч, дээврийн торыг эвдэж орсон бөгөөд бүх хувцсаа тайлж арслан руу өөрөө гүйж очсон байна. Хамгийн аймшигтай нь амьтны хүрээлэнд байсан иргэд, хүүхдүүд арслангууд амьд хүнээр хоололж байгаа үйл явцыг нүдээрээ харсан байна.

Амьтны хүрээлэнгийн аюулгүйн ажилчид шуурхай ажиллаж, торонд байсан хоёр арсланг буудаж хөнөөсөн нь амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлийг хүртээд байна. Амиа хорлохыг завдсан этгээдийг эмнэлэгт яаралтай хүргүүлснээр биеийн байдал сайжирч байгааг эх сурвалжууд мэдээллэв.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар амиа хорлохоор завдагч этгээд амандаа Есүс Христийн нэрийг дуудаж, Христийн номлолын тухай орилж байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ