МАХН-ын гурван сайдыг чөлөөлөхөөр болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан албан тоот илгээлээ. Уг албан тоотод Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай дурджээ. МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй. Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ