Машины маркийг нь андуурч торгуулийн хуудас илгээжээ

Орон нутгийн замд болон орон нутагт хурд хэтрүүлбэл Замын цагдаагийн газраас торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргүүлдэг болоод удаж байна.

Заримдаа энэ торгуулийн хуудас хаяг болон айл андуурч ирэх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Энэ хэний буруу бэ, эсвэл ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан замын цагдаагийн алба хаагчдын буруу юу гэсэн асуудал багагүй асуудал дагуулаад байна. Түүнээс гадна хаяг андуурч торгуулийн хуудас явуулдаг, эсвэл зам дээр яах аргагүй машин эвдчихээд аваарын гэрлээ татчихсан байхад торгохоо урьдал болгож торгодог гэсэн иргэдийн шүүмжлэл байгаа юм. Тэгвэл цахим сүлжээнд нэгэн иргэн ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Түүнийг М.Алтантуяа гэдэг бөгөөд гэрийнх нь хаягаар торгуулийн буруу хуудас иржээ.

Энэ талаар “Найзууд минь ирж байгаа торгуулийн хуудсандаа анхааралтай байгаарай. Би тавдугаар сарын 11-нд Улаанбаатарт биш хөдөө Цэнхэрмандалд байхад шал өөр машины торгуулийн хуудсыг надруу явуулах юм. Арай дэндүү юмаа.Замын цагаагийнхан машины маркийг мэддэггүй юм болов уу. Би 50-90 гэсэн машин унадаг ч камерт бичигдсан машин 50-99 Allison байна шүү дээ” гэж бичжээ. Ийнхүү машины марк андуурч торгуулийн хуудас явуулсан нь камерийн буруу юу, эсвэл Замын цагдаагийн газрын буруу юу. Ер нь бол иргэдээр заавал зөрчил гаргуулж, торгуулах дуртай гэсэн буруу ойлголт энэ нийгэмд бий болчихоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ