Ким Чен Унтай уулзах тухай Трампын санааг дэмийрэл гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байгааДональд Трамп сонгуульд ялсан тохиолдолд Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах бодолтой байгаа нь“сонгуулийн өмнөх сунгааны суртал нэвтрүүлэг юмуу реклам” юм гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Со Се Пхен мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.

“Энэ нь ерөнхийлөгчийн сунгаанд оноо цуглуулахад л хэрэгтэй. Тиймээс нэг ёсны суртал нэвтрүүлэг юм уу реклам юм.Энд ямар ч жинхэнэ чин үнэн сэтгэлийнсанаа алга” гэж дипломатч хэлсэн байна.

"Ямар ч нөхцөлд уулзах тухай шийдвэрийг БНАСАУ-ын удирдагч гаргана" гэж тэр хэлжээ. Ингэхдээ дипломатч Бүгд найрамдах намын өрсөлдөгчийн санааг дэмийрэл гэж тодорхойлсон байна.

Трамп Ким Чен Унтай уулзажярилцахыг хүсч байгаагаа тавдугаар сарын 18-нд илэрхийлээд,ухаалаг санаа гаргахыг түүнд уриалахыг хичээх болно гэж тэмдэглэсэн юм.БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хураах нь уг уулзалт ярианы сэдэв болох ёстой ажээ.

Одоо АНУ, БНАСАУ дипломат харилцаагүй бөгөөд хоёр талын бүх асуудлыг Шведийн төлөөлөгчийн газраар дамжуулан шийддэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ