МУ-ын Хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томиллоо
Өчигдөр буюу 5 сарын 23-ны өдөр "Монголын хөл бөмбөгийн холбоо"-ны Онцгой байдлын хороо хуралдаж, улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "Эрчим" клубын дасгалжуулагч З.Баттулгыг томилжээ.
Манай улсын баг тамирчид Гуамын Дедедо хотод ирэх 6-р сарын 30-наас 7-р сарын 4-нд болох "Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн"-ий эрхийн төлөөх эхний шатны тэмцээнд Тайвань, Макао, Умард Марианы арлуудын шигшээ багуудтай өрсөлдөж, тэргүүлсэн нь ирэх 11-р сард БНХАУ-д болох хоёрдугаар шатны тэмцээнд Гуам, Хонконг, БНАСАУ-тай хүч үзэх юм байна. Хоёрдугаар шатнаас шалгарсан 1 баг ирэх 2017 оны 12-р сард Японд болох "Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн"-д Япон, БНСУ, БНХАУ-ын шигшээ багтай тоглох гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ