БНСУ, БНХАУ-д эрэн сурвалжлагдаж байсан хоригдлыг манай улсаас илрүүллээ

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалгах нэвтрүүлэх боомтоор хил зөрчихийг завдсан үйлдлийг хилчид илрүүллээ. Тодруулбал, БНСУ-ын хорих ангиас оргосон ялтан хэдэн сарын өмнө БНХАУ руу нэвтэржээ. Тиймээстус улсын цагаачлалын албаны цагдаа нар БНСУ-ын иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээллийг ХХЕГ, ГИХАЭГ-т мэдэгдээд байжээ. Гэтэл оргодол өнгөрсөн баасан гаригт манай улсын хилээр нэвтрэх гэж байгаад баригдсан байна.

Түүнийг хилээр нэвтрэхэд нь монгол жолооч тусалсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Монгол жолооч түүнийг машиныхаа арын багажинд нуусан байжээ. Оргодол ялтан Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор орох үедээ амьсгал нь боогдож, багажийг балбаснаар хилчид нуугдаж байсныг нь мэдсэн байна. Хоригдлыг баривчилж, жолоочийг нь саатуулаад байгаа юм ажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ