УИХ-ын чуулган хуралдсангүй


УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Харин УИХ-ын даргын зөвлөл одоо хуралдах гэж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гишүүд болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг чөлөөлөх хүсэлт гаргасан юм. Энэхүү асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдаж дээрх саналыг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн. Энэхүү асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр оруулж энэ долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар эрх баригч хүчин ийнхүү ажиллаж эхэлсэн бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ