“Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан зарлалаа

Тавигдах шаардлага:
- А3-ын хэмжээтэйвакум цаасан дээр зурсан байх
- Гар зураг нь зургийн ямар ч хэрэгсэл болох /өнгийн болон тосон харандаа, усан болон тосон будаг, гуашь гэх мэт/ материалыг ашиглаж зурсан байх
- Уралдаанд оролцох бүтээл нь уралдааны нэрийн утга, агуулгыг өөртөө бүрэн агуулсан, уран сэтгэмжээр нягт, нямбай, өнгө дүрсний нарийн хослолоор зурсан байх
- Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж эзэнд нь өгөхгүй бөгөөд Үндэсний их баяр наадмын Хүй долоон худгийн самбар, мэндчилгээ зэрэгт шаардлагатай тохиолдолд дизайны хэлбэрээр ашиглана.
- Ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын дэмжлэгээр зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй.
- Зургийн ар талд сургууль, анги, овог нэр, нас, хүйс, эргээд холбоо барих2 утасны дугаарыг бичсэн байх.
1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг
Шагналыг 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр 14:00 цагт Хүй долоон худагт зохион байгуулагдах “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баяр дээр гардуулна. Холбоо барих утас: 99725418, 80782868
Жич:
- Байр эзэлсэн бүтээлүүдийг эзэдтэй нь утсаар холбоо барьж мэдэгдэх тул холбоо барих утсаа тодорхой бичнэ үү.
- Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярын арга хэмжээн дээр үзэсгэлэн болгон гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ