Жанет Жексоны хуучин нөхөр түүний хүүхдийн тухай ярьжээ

50 настай Жанет Жексон удахгүй анх удааээж болно. Тайзны од бүсгүй шүтэн бишрэгч нартаа энэ тухай мэдээлээд, одоо амьдралынх нь хамгийн хариуцлагатай, чухал бөгөөд аз жаргалтай үе ирснийг дурдсан юм. Дуучны анхны хүүхэд хэзээ төрөх тухай нарийн ширийн зүйлийг хэн ч мэдэхгүй байна. Гэвч Жанетын ойр хавийн хүмүүс түүнд баярлаж, сайн сайхан амаржаасай гэж хүсч байгаа ажээ. Тийнхүү зарим хүн анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа ирээдүйн ээжид баяр хүргэхээр зэхэж байхад, түүний хуучин нөхөр, дуучин Жеймс ДеБарж хэлэхдээ, Жанет одоо болтол хүүхэдгүй байсан гэж ярихдаа бусдыг хуурч байна гэжээ. Жеймс ДеБарж хуучин гэргийнхээ нууцыг задлаад, үнэндээ Жексон хүүхэдтэй, түүнийг 80-аад онд төрүүлж, хүнд өргүүлсэн гэж ярьсан байна.
“Жанет хүүхэдтэй байсныг би мэдээгүй. Гэвч нэг удаа 30 эргэм насны нэг эмэгтэй над дээр ирж, уулзъя гэсэн юм” гэж тэр “National Enquierer” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Өргөсөн ээж нь нас барсны дараа бүсгүй өөрийг нь төргүүлсэн эмэгтэйг олох хүсэлд хөтлөгдсөн байна гэж дуучин ярьжээ. Өөрийнхөө ингэж явааг зөвтгөхийн тулд үл таних бүсгүй ДНК-гийн шинжилгээ хийлгэхэд ч бэлэн байсан гэж ДеБаржа дурдсан байна. ДеБаржагийн ээж ч Жанетыг бас нэг хүүтэй гэдгийг хэлжээ. Тэр залууг Омер Батти гэдэг аж. Элдэв цуу ярианаас үзвэл, одоо тэр Норвегид амьдарч, бүжиг бүжиглэж, дижей хийдэг байна. Жанетт, Жеймс ДеБаржа хоёрын гэрлэлтийг аз жаргалтай байсан гэж хэлэх аргагүй юм. Залуус 1984 онд гэрлэж, дараа жил нь хоёр тийш болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ