Улаанбурханы эсрэг вакцинжуулалтын хугацааг сунгалаа

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт дархлаажуулалтыг энэ 12-ны өдрөөс эхлэн хийж байгаа билээ. Гэвч өчигдрийн байдлаар залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн вакцинд хамрагджээ.
Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байна. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж.
Тиймээс улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгажээ.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ