Хорих 401-р ангийн эмнэлэг шинэ байртай боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн шинэ эмнэлгийн нээлтийн ажиллагаа маргааш болох юм. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан тус эмнэлэг нүүж, Буянт-Ухаа-2 хорооллын хажууд байрлах шинэ байрандаа орж байна.
Хорих ангид ял эдэлж буй ялтнууд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гарвал 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Тус эмнэлэг нь хоригдогсдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо зэргийг хийн ажилладаг юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ