Мотоцикльтой осолдож амиа алджээ

Урин дулааны улирал эхэлж мотоцикль болон ундаг дугуйны хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл үүнтэй зэрэгцэн энэ төрлийн тээврийн хэрэгслийн ослын тоо бүртгэл мөн өсдөг. Өмнө нь бид мотоциклийн ослоор хоёр хүний амь нас хохирсон талаар мэдээлсэн бол энэ удаад мөн хүний амь нас эрсэджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн урагш 3 километрт шороон замдэнэ сарын 23-ны 20:00 цагийн үедБНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayan маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 24 настай эрэгтэй Э-нь нас барсан байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ