А аминдэмийг хөхүүл эхчүүдэд уулгана

“Чинван импэкс” ХХК-аас 18.0 сая төгрөгийн үнэ бүхий А амин дэмийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буцалтгүй тусламж болгон Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгсөн билээ.
Хандивласан 12000 олон улсын нэгж тунтай, тус бүрдээ 50 ширхэгтэй, 5000 хайрцаг А аминдэмийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд уг аминдэмийгнийслэлийн амаржих газруудад хөхүүл эхчүүдэд 5 дугаар сардаа багтаан уулгах шийдвэр гаргасан юм.
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас уг компанид талархалаа илэрхийлж,албан бичиг хүргүүлсэн. Тус бичигт "Улс оронд улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа өнөө үед, мөн хөхүүл эмэгтэй, бага насны хүүхдэд чиглэсэн А амин дэмжүүлэлтийн аяныг дэмжин өндөр тунт А аминдэмийг тус яаманд хандивласныг хүлээн авч, гүн талархал илэрхийлье гэжээ.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ