Пентагон Оросоос давуу байхаа амлав

АНУ Орос, Хятадаас цэргийн талаар давуу хэвээр байх ёстой, давуу хэвээр ч байх болно.Америкийн цэргийн байгууллагын тэргүүн Эштон Картер мягмар гарагт ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Бидэнд өрсөлдөгчид бий, гэхдээ хэзээ ч түрэмгийлэгчид бий болохгүйнь мэдээж. Харьцангуй өндөр боломжтой Орос, Хятадаас бид түрүүлдэг. Гэвч бид тэднийг урдаа гаргах ёсгүй” гэж Картер мэдэгдээд,үүнд АНУ-ын тэнгисийн цэргийн флот чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тэмдэглэсэн байна.

АНУ ирээдүйд ч цэргийн талаар давуутай хэвээр байж чадна, гэхдээ ингэхийн төлөө тэмцэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа Пентагоны тэргүүн илэрхийлжээ. “Бид үүнд хөрөнгө оруулж байгаа, цаашид ч оруулах болно. Бид технологийн хувьд инновацилаг байж, үнэхээр сайн бэлтгэгдсэн хүмүүстэй байх ёстой” гэж тэр хэлсэн байна.

Орос улс Зүүн Европ, Номхон далайд, харин БНХАУ Өмнөд Хятадын тэнгис, Параселийн болон Спратлийн маргаантай арлын бүсэд нөлөөлөх хүрээтэй болохоор санаархаж байна хэмээнтаамаглаж байгаагаа АНУ-ын агаарын цэргийн хүчний генерал Герберт Карлайл саяхан илэрхийлсэн юм.

Тавдугаар сарын эхээр Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагч генерал Кертис Скапаротти “сэргэж байгаа Оросыг” сөрөн эсэргүүцэхийг басуриалсан юм. Эвсэл уян хатан ажиллаж, аливаа сорилтыг шуурхай тусган, тэмцэхэд бэлэн байх ёстой гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ