“Хохирол нөхөн төлөлт-2016” нэгдсэн аяныг эхлүүлжээ

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 457 дугаар ангид ял эдэлж буй ялтны гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас 2014 онд ирүүлсэн мэдээлэл болон 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 7/07 дугаар мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, төлбөртэй ялтнуудыг ажлын байраар хангах зорилготой "Хохирол нөхөн төлөлт-2016” нэгдсэн аяныг 2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зохион явуулахаар болжээ.

Уг ажлын хүрээнд Аймгийн прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/14, А/18 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 8 заалттай гаргасан ба нэгдсэн аяны явц, үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаарх хамтарсан зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулж, дүнгийн талаар аймгийн прокурорт танилцуулж, идэвхи санаачлагатай ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах, үр дүнгүй ажилласан алба хаагчдад хариуцлага тооцож ажиллахаар шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ