Өнөөдөр болох үйл явдлууд

  1. 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
  2. Туушин Зочид буудлын 4 давхар "Сүлд" танхимд 09.00 цагаас “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал болно.
  3. 09.30-12.30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
  4. 10:00 цагаас Зайсангийн “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс аялал жуулчлалын тур оператор байгууллагууд болон салбарынханд зориулан төслийн удирдагч, доктор Д.Гансүх /Ph.D/ “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол улс” сэдвээр илтгэл тавих юм.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасны эсэргүүцэж гадаадад төгсөгчид мэдээлэл хийнэ.
  6. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын консерватив намаас мэдээлэл хийнэ.
  8. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  9. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулуулдаг Монголын offroad тамирчдын ээлжит уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
  10. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
  11. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.
  12. Гааль, татварын мэдээллийн технологийн төвөөc 14.00 цагт “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулна.
  13. Ази-Европийн 5-дугаар чуулган “Бүс нутгууд харилцан ойлголцож чадаж байна уу? Ази-Европ: сорилтууд болон хямралын менежмент” сэдвийн дор 5 сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ