Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурал зарлалаа

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АНУ-ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэхээр замд гарах гэсэн боловч түүнийг хил алхуулаагүй талаар мэдээллээ. Тэрээр тус холбоонд элсэж, монголын олигархиудын талаарх офшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байсан аж.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад н.Баасанжав ажил тарсаны дараа буюу 20:00 цагийн үед сэтгүүлчийг гэнэт дуудсан байна. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очъё хэмээн Л.Мөнхбаясгалан татгалзахад нь түүнийг албадан авчирна гэжээ. Тэрээр цааш нь "Онгоц нисэхээс өмнө уулзаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү офшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол... " хэмээжээ.

Ийнхүү өнөөдөр 14:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурал зарлалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ