Сурагчид хаягдлаар урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа

Хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэднийг амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Алдагдал, хаягдлыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор төвийнхөн Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын дэмжлэгээр 2 дахь жилдээ Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төвд тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус төсөлд хамрагдсан сурагчид хаягдал материал буюу шил, лааз, хуванцар сав, сонин, сэтгүүл, цаас, даавууны өөдөс, модны холтос, хуш модны боргоцой, самрын яс зэргийг ашиглан бэлэг дурсгалын зүйл, цүнх, жааз, толины хүрээ буйдан, зөөлөн сандал зэрэг амьдрал ахуйд хэрэгтэй бүтээл урлаж суралцжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ