Монголчууд шатахууны импорт, агаарын бохирдлыг зогсоох технологи зохион бүтээлээ

Хэдхэн сарын өмнө япончууд устөрөгчийн генератор бүхий автомашин зохион бүтээсэн нь дэлхий даяар дуулиан тариад байгаа. Тэгвэл Монгол залуус уснаас устөрөгч ялган авах маш аюултай аргыг шийдсэн байна. Манай улс шиг гадаадаас 100 хувь шатахууны хараат байдалтай оронд усаа шатааж амьдрах нь мэдээж нийгэм, эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой.
Устөрөгчийн генераторын ачаар автомашинаас ялгарах нүүрсхүчлийн хий гэхэд л 80 хувь багасах боломжтой юм. Энэ технологи нь шатахуун хэмнэлтээр хайбрид машинаас ч илүү гэдэг нь тогтоогдсон. Цаашлаад зөвхөн шатахуун орлуулах бус орон байрны дулааны асуудлыг шийдвэрлэж, гэр хорооллын утааг ч устгаж чадах боломжтой аж.
Харин үүнийг зарим мэргэжилтэн хий хоосон мөрөөдөл, солиорол гэх мэтээр хэмээн нийгмийн сүлжээнд дооглон тохуурхаж байгаа юм. Энэхүү технологи нь нийгмийн олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх өндөр үр дүнтэй, эрчим хүч, уул уурхайн зах зээлийг орвонгоор нь эргүүлэх хүлээлттэй учраас улс төрийн бодлогоор ийнхүү үл тоомсорлож, ач холбогдлыг нь бууруулахыг оролдож байхыг ч үгүйсгэхгүй.
Устөрөгчийн генератор зохион бүтээсэн залуус маргааш буюу 2015 оны 5-р сарын 27-ны баасан гарагт 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, зарчмын бүх шийдлийг дэлгэрэнгүй танилцуулахаар боллоо. Улмаар практикт хэрэгжүүлж, туршиж эхлэх юм байна.
Удаан хугацааны турш судалж, туршиж бэлтгэсэн уг технологийг албан ёсоор танилцуулсны дараа энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон орны анхаарлыг татах сэдэв болох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ