Эрдэмтэд дэлхий нийтийн шинжтэй сүйрэл ирэх эрсдэлийг тооцоолжээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд ойрын таван жилд болж мэдэх дэлхий нийтийн шинжтэй сүйрлийн тухай таамаглал дэвшүүлснийг “Комосомольская правда” сонины сайтад бичжээ.

Ингэхдээ судлаачид манай гарагийн наад зах нь 700 сая хүндаюул учруулж мэдэх үйл явдлыг тайлбарласан байна.

Энэ төслийн удирдагчийн үзэж байгаагаар,байгалийн гамшиг хүн төрөлхтөнд хамгийн их аюул учруулж болох ажээ.Давын өмнө, энэ нь дэлхийд томхон жижиг гараг унах юмуу том галт уулын дэлбэрэх явдал гэнэ.Ингэхдээ хөгжлийн өнөөгийн шатанд хүн төрөлхтөн энэ хоёр аюулын алинаас нь ч сэргийлж чадахгүй юм.

Ердөө нэг километрийн диаметр бүхий жижиг гараг унавал, европын дунд зэргийн нэг орны хүн амыг газрын хөрснөөс арчиж мэдэхийг эрдэмтэд компьютерын загварчлалаар тогтоожээ.

Учирч болох магадлалтай гурав дахь сүйрэлд үхлийн аюултай вирусүүд орсон байна.Оксфордын шинжээчдийн үззж байгаагаар, өнөөдөр гол аюул байгалийн өвчин үүсгэгчдээс биш, харин нийлэг гарал үүсэлтэй вирусүүдээс үүдэлтэй байх ажээ.

Хэтдээ хүн төрөлхтөнд нүүрлэх хамгийн ноцтой хоёр аюулаас эрдэмтэд цөмийн дайн болон хиймэл оюун ухаан бий болгох ажлыг онцлож байна.Роботуудын бослогыг харуулдаг Голливудын тулааны кинонуудыг үнэний хувьтай гэлтэй. Роботууд боловсронгуй болох нь тэдгээрийн бослогоор дуусч мэдэх юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ