Хэзээ, хаана, юу?


- “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнДүнжингарав худалдааны төвийн задгай талбайд өглөө 09.00 цагт эхэлнэ.
- БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт ГХЯ-нд болно.
- “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор төвийнхөн Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын дэмжлэгээр 2 дахь жилдээ Цэнгэг Усний нөөц, байгаль хамгаалах төвд 10.30 цагаас зохион байгуулна.MN-Мэдээллийн төвд
- 11.00 цагаас Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
- 11.00 цагт, Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ Баянгол хүнсний худалдааны төв дээр болно.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.
- Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа 11.40 минутад болно.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- Сэргээн Засалт, Хөгжлийн үндэсний төвийн Боловсролын Сэргээн Засалтын Газрын хонхны баяр болно. Энэ жил модон эдлэлийн мужаан, тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, гутал засварчин мэргэжлээр нийт 45 оюутан төгсөх гэж байна. Хонхны баярт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон БСШУ яамны сайд дарга нар ирнэ.
- 14.00 цагаас Чулуун овооны Номин агуулах худалдааны салбар дээр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно.
- Хуульчдын дунд зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн 16.00 цагаас “Хаан банк” театрт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ