МАХН-ынхан өлсгөлөн зарлана

МАХН сонгуультай холбоотой асуудлаар өчигдөр 17.00 цагт намын төв байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарлан хуралдуулж МАХН-аас нэр дэвшигчид өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийсэн. МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Уг өлсгөлөнд Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна.

Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.


Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ