Лицензийн төвийн үйлчилгээ иргэдэд илүү ойр болжээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоолын дагуу Дүнжингарав худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн үйлчилгээний нэг хэсэг болох тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн үнэмлэх солих, жолоочийн үнэмлэх нөхөн олгох 3 төрлийн үйлчилгээг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна.
Уг нэгдсэн төв нь “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээ үзүүлэх журамд заасны дагуу ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, Бямба гарагт 10.00-16.00 цаг хүртэл, хоёр ээлжээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд та бүхэн Дүнжингаравт байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг авах бүрэн боломжтой боллоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ