Сирийн дайнд 280 мянга гаруй хүн амь насаа алдаад байна

Сирийн мөргөлдөөний таван жилийн хугацаанд амь үрэгдэгсдийн тоо 280 мянгаас давжээ. Сирийн хүний эрхийн байгрууллагаас танилцуулсан энэ тоо баримтыг “Le Figaro” сонин пүрэв гарагийн дугаартаа нийтлэсэн байна.

Амь үрэгдэгсдийн бодит тоо нь 282 мянга 283 байгаа бөгөөд тэдний дунд бараг 81,5 мянган энгийн хүн, тухайлбал 14 мянга гаруй хүүхэд байгаа ажээ. Сирийн арми болон журамт цэрэг,хэв журам сахиулагчид 100 мянга гаруй хүнээ алдсан байна.

Энэ ньгал зогсоох тухай хэлэлцээр Сирийн нутагт хүчин төгөлдөр болсон 2016 оны хоёрдугаар сарын 27-ноос хойш гаргасан хохирлын тухай анхны тоо баримт юм. Дээрх байгууллагын дурдсанаар, энэ үеэс эхлэн тус оронд хүчирхийлэл үлэмжхэн буурчээ.

2016 оны хоёрдугаар сарын 23-нд Сирийн хүний эрхийн байгууллагаас гаргасан түрүүчийн илтгэлд мөргөлдөөний таван жилийн хугацаанд 270 мянга гаруй хүн амь үрэгдсэнийг дурдсан байдаг.

Хүний эрх хамгаалагчид террористуудын цаазалсан энгийн хүмүүсийн тооны тухай баримтыг дөрөвдүгээр сарын 30-нд нийтлүүлжээ. Тэдний үзэж байгаагаар, хоёр жилийн хугацаанд террористууд дөрвөн мянга гаруй хүний амь насыг бүрэлгэсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүнийг огцруулахыг шаардсан сөрөг хүчний сөргөлдөөн 2011 онд эхэлсэн юм. Энэ нь яваандаа жинхэнэ иргэний дайн болж, энэ үеэр террорист байгууллагууд хүчээ авч, тус орны нутаг дэвсгэрийн нэг хэсгийг эзлэн авсанбилээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ