Египетийн А320 нисэх онгоц сүйрсэн тухай шинэ хувилбар дэвшүүлж байна


Утаа гарч байна гэсэн худал дохионы хариуд багийнхны хийсэн хариу үйлдэл египетийн нисэхийн“EgyptAir” компанийн зорчигч тээврийн А320 нисэх онгоц сүйрэхэд хүргэсэн байж болох талтай. Нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгаж байгаа явцыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан “The Wall Street Journal” сонины баасан гарагийн дугаарт ингэж бичжээ.
Сонинд дурдсанаар, сүйрлийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа шинжээчид энэ хувилбарыг нухацтай авч үзэж байгаа бөгөөд учир ньэнэ загварын нисэх онгоцны утаа мэдрэгчүүд ажиллахад аюулгүй байдлыг хангах чухал чухал систем, түүний дотор нислэгийн удирдлагын хамгаалалтын систем ажиллахгүй болж болох ажээ.
Шинжээчдийн хэлснээр, 2011 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Шинэ Орлеанаас ниссэн нисэхийн “United Airlines” компанийн А320 нисэх онгоцонд утаа мэдрэгчүүд худал ажилласан ийм байдал гарсан байна. Сүүлд нь нисэгчдийн хэлснээр, тэд зааврын дагуу ажиллаж эхэлсний дараазарим электрон систем ажиллахаа больж, ингэснээр нисэх онгоцны холбоо тасарчээ.
Сонинд дурдсанаар, египетийн сүйрсэн нисэх онгоцонд утааны шинэ, илүү найдвартай мэдрэгчүүд суурилуулсан байна. Гэвч эдгээр мэдрэгчид маш цөөн ч гэсэнбас тасалдал гарч гарч байжээ. Тухайлбал,эдгээр мэдрэгч нь тоос болон заримаэрозольд хэт мэдрэмтгий байж болохыг “Airbus” компанийнхэн хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ нисэх онгоцонд 12 орны иргэд, 56 зорчигч, хамгаалалтын албаны гурван ажилтан, багийн долоон гишүүн - нийтдээ 66 хүн сууж явсан юм.
Нисэхийн ““EgyptAir” компанийннисэх онгоцны автомат систем холбоо тасрахаас хэдхэн минутын өмнө онгоцонд утаа гарсан тухай дохио өгсөн байна гэж Францын иргэний нисэхийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, мөрдөн шалгалтын товчоо тавдугаар сарын 21-нд мэдээлжээ. Шинжээчид үүнийг нисэгчдийн бүхээгийн ойролцоохи жорлон болон радиоэлектроны төхөөрөмжийн тасалгаанд гарсан байж болох галтай холбон тайлбарлаж байна.
Газрын дундад тэнгисийн дээгүүр нисч явах үед сүйрэл болохоос хэдхэн минутын өмнө нисэгчдийн бүхээгийн цонхны температур ихэссэнийг мэдрэгчүүд бүртгэж авсаныг тавдугаар сарын 24-нд египетийн “Аль-ахрам” сонинд мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ