Ким Чен Уны нагац эгч хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг байна

АНУ-д гарсан Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч анх удаа хэвлэлийнхэнтэй ярилцжээ. Америкт амьдралд хэрэгтэй бүх зүйл надад бий, бусдад атаархаад байх зүйл огт байхгүй гэж энэ эмэгтэй хэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Солонгосоос АНУ-д гарсаар 18 жил болжээ.Гэвч түрүүнд нь тэр хэвлэлийнхнээс зай барьдаг байсан бөгөөд одоо л ярилцлага өгөхөөр шийджээ. Америкт надад зөвхөн мөрөөдөж болох бүх зүйл бий гэж түүний хэлснийг “Вашингтон пост” сонинд дурдсан байна.

“Чи маш сайн ажиллаж байна, чамд бүх зүйл бий гэж миний найз нөхөд надад хэлдэг. Миний хүүхдүүд сайн сургуульд сурч байсан, тэд их амжилтад хүрсэн. Ямар ч ажил хийж чаддаг нөхөр надад бий. Надад атаархах зүйл огт байхгүй” гэж Ко Ен Сук сэтгүүлчдэд хэлжээ.

Ким Чен Уны нагац эгч АНУ-д нөхөр болон гурван хүүхдийнхээ хамтнууцлаг байдалд аж төрдөг байна. Тэр нөхрийнхөө хамт хими цэвэрлэгээ ажиллуулж, түүнчилэн Тагнуулын төв газартай хамтран ажиллаж, БНАСАУ-ын удирдлагын аль нэгэн төлөөлөгчийн хэн болохыг танихад тусладаг байна.

Ко Ен Сук ярилцлага өгсөнийхөө дараа гэр бүлийнхнийхээ нэрийг зарлахгүй байхыг хүсчээ. Ингэснээр тэр маш сайхан аж төрж байгаа насанд хүрсэн хүүхдүүдээ хамгаалахыг хүсч байгаа болов уу. Ко Ен Сук бол хуучин удирдагч Ким Чен Ирийн гэргий нарынх нь нэг болох Ко Ен Хи-гийн төрсөн дүү ажээ. 1988 онд тэр эх орноо орхин гарахаар шийдсэн байна.Юу гэвэл, тэр үед Ко Ен Хи хүнд хэлбэрийн хорт хавдартай болоод байсан бөгөөд хэрвээ эгч нь нас барвал,өөрөө болон түүний гэр бүлийнхэн эрх баригч дэглэмд хэрэггүй болно гэдгийг Ко Ен Сук ойлгожээ. Тийнхүү тэр нөхрийнхөө хамт АНУ-д гарсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ