Эрдэмтэд Аристотелийн булшийг олжээ

Грекийн археологчид Халкидики хойгоос Аристотелийн булшийг олсноо нотложээ. Үүнээс гадна, эрдэмтэд гүн ухаантны эртний бүтээлүүдэд дурдаж байсан тахилын ширээг ч олсон байна.
Эртний гүн ухаантан Аристотелийн булшийг Халкидики хойгоос олсныг грекийн археологч Костас Сисмандис нотолжээ. Булшийг бүр 1996 онд Стагир хотын хавиас олсон ч, тэгэхэд энд чухамхүү түүний булш байгаа гэдэгт итгэлгүй байжээ.
“Бид гүн ухаантны булш, түүнчилэн эртний эх сурвалжуудад дурддаг тахилын ширээ, түүнчлэн бунханд хүрэх зөргийг олсон” гэж эрдэмтэн ярьсан байна. Булш эртний Агорын (хотын талбай) ойролцоо Афин хотын дэвсгэрт байгааг археологич бас дурджээ.
Эртний Грекийн гүн ухаантан Аристотель манай эриний өмнөх 384 онд төржээ. Тэр эртний бүх эрдэмтнээс хамгийн нөлөөтэй нь юм. Чухамхүү Аристотелийг логик сэтгэлгээг үндэслэгч гэж үздэг.
Үүнээс гадна, тэр одоо болтол гүн ухааны үгсийн сан болон шинжлэх ухааны сэтгэлгээний аргад нэвт шингэсэн янз бүрийн ойлголтын тогтолцоог бий болгосон билээ.
Манай эриний өмнөх 343 онд Македоны хааны урилгаар Аристотель хааны хүү, ирээдүйн нэрт жанжны хүмүүжүүлэгчээр ажиллах болжээ. Манай эриний өмнөх 335 онд гүн ухаантан Афин хотод эргэн ирж, өөрийн гүн ухааны Ликей сургуулийг байгуулсан байна. Македоны Александрыг таалал төгссөний дараа Аристотель Афин хотоос аргагүйн эрхэнд явж, нэг жилийн дараа өөд болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ