Сурталчилгааны самбарт даруулж гэмтжээ

Өнгөрсөн хоногт сурталчилгааны самбарт даруулж бэртсэн хэрэг гарлаа.
Тодруулбал, өчигдөр 12:30 цагийн орчим СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аравдугаар хорооллын автобусны буудлын ойролцоо 32 настай эмэгтэй Д-ийн дээрээс сурталчилгааны самбар унаж хүндээр бэртээсэн байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ