Цэцэрлэгийн хүүхдүүд гамшгаас хамгаалах сургалт, дадлагад хамрагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүр зохион байгуулагддаг аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилийн арга хэмжээ нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдвийн дор цэцэрлэгийн ахлах ангийн 7 баг 140 хүүхдүүдийн дунд гамшгаас хамгаалах сургалт, дадлага уралдаант тэмцээн зохион байгуулагдаж байна. Сургалт дадлагын гол зорилго нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед өөрийгөө болон нөхдийгөө хэрхэн аврах, хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгоход оршиж байна. Энэ арга хэмжээний үеэр нийтийн тээврийн автобусны гадна талд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сэрэмжлүүлэг байршуулна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах сургалт, дадлагад Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож байна.
Мөн нийслэлийн Онцгой байдлын албанд шинээр нэвтэрсэн Австрийн Розенбаурын гал түймэр унтраах зориулалттай автомашин, ой, хээрийн түймэр унтраах автомашин, сургалт сурталчилгааны автомашин, эрэн хайх ажиллагааны квадроцикл зэрэг техник, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх юм.
Дээрх сэдвийн хүрээнд хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 69 сургуулийн дунд зохион байгууллаа. Уралдаан 6-10 нас, 11-15 насны сурагчид, 11-15 нас, 16-18 нас ны сурагчид гэсэн ангиллаар өрсөлдсөн юм.2016 оны 5 дугаар сарын 9-20-ны өдрүүдийн хооронд 1 дүгээр шатны уралдааныг явуулж, дүүргүүдээс ангилал тус бүрд шалгарсан шилдэг 4 бүтээлүүдийг хүлээн авч, 23-25-ны өдрүүдэд 2 дугаар шатны шалгаруулалтыг явуулан ангилал тус бүрээр тэргүүн байрыгшалгарууллаа.
Гар зургийн уралдаан /6-10 нас/ А.Анужин Хан-Уул дүүрэг ЕБ-ийн 118-р сургууль 4В анги
Гар зургийн уралдаан /11-15 нас/ Б.Энххүслэн Сүхбаатар дүүрэг Үцайсургууль 8Б анги
Эссэ бичлэгийн уралдаан/11-15 нас/ У.Мөнхтунгалаг Баянгол дүүрэг Эрдмийн өргөө цогцолбор 8Б анги
Эссэ бичлэгийн уралдаан/16-18 нас/ Б.Бадамзул Хан-Уул дүрэг ЕБ-ийн 118-р сургууль 10А анги,
Б.Номин-Эрдэнэ Багахангай дүүрэг Хангай цогцолбор 10Б анги
Ю.Халиун





СЭТГЭГДЭЛ БИЧИХ