УИХ Бөхчүүдийн бүлэгтэй болно

Энэ жилийн сонгуульд нэлээд олон бөх хүч үзнэ.

Тухайлбал, АН-аас Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Бээжин-2008 Олимпийн аварга Н.Түвшинбаяр, МАН-аас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, МАХН-аас Самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга МУГТ Н.Бүргэдаа, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар нэр дэвшихээр болсон.

Дээрх бөхчүүдээс Х.Баттулга Баянхонгор аймгаас, Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгаас гурван удаа, Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс нэг удаа сонгогдсон юм.

Энэ жилийн сонгуулиар Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нараас гадна анх удаа нэр дэвшиж буй дээрх бөхчүүд ч сонгогдохыг үгүйсгэхгүй. Учир нь манай монголчууд эрт дээр үеэсээ л бөхөө дээдэлж, хүндлэж ирсэн.

Тийм ч учраас сүүлийн жилүүдэд бөхчүүдээ дэмжиж УИХ-ын зөөлөн сэнтийд залах нь их болсон билээ.

Хэрвээ эдгээр бөхчүүд УИХ-д сонгогдвол бүлэг байгуулахаар хэмжээнд хүрч магадгүй.

Энэ жилийг хүртэл УИХ-д намуудын бүлэг, эмэгтэйчүүдийн бүлэг гэж байсан бол Бөхчүүдийн бүлэг нэмэгдэх магадлал их байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ