Хаврын тариалалт 74 хувьтай үргэлжилж байна

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,16.3мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянганга-д тариалалт хийхээр төлөвлөсөн.Энэ сарын 27 –ны байдлаар 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс,2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал,нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж 73.7 хувийн явцтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ