Намууд нэр дэвшигчдээ бүртгүүлж дуусчээ

УИХ-ын 2016 оны сонгуульдоролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгчээ. Харин сонгуульдбие даан нэрээ дэвшүүлэгчид бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу ирэх зургаадугаар сарын 01-ний дотор багтаан баримт бичгээСонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой юм. Ингээд тус газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараатэдгээрийг нягтлан шалгана. Үүний дараа буюу ирэх зургаадугаар сарын 6-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ