“Хүүхэд бүр хөөрхөн” өдөрлөг болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран өнөөдөр буюу 5 сарын 31-ны 14.00 цагаас “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулна.

“Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор болох энэхүү өдөрлөгийн хүрээнд дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ өдөр хүүхдүүд Чойжин ламын сүм музейг үзэхийн сацуу багт хуваагдан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэрэг хөгжөөнт тоглоомуудаар өрсөлдөж, гарын бэлэг гардана.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ