“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Б.Намхайнямбууг чөлөөллөө

Нэр дэвшигчид тодорсон энэ долоо хоногийн бас нэгэн сонирхолтой мэдээ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирлуудын дунд хөдөлгөөн орсон явдал боллоо. Тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Мөн Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдааг Зөвлөлийн хурлаас чөлөөлснөө мэдэгдсэн байна.

Хямралын үед Монголын эдийн засагт чадлаараа нэмэр болж байгаа ганц газар бол яалт ч үгүй бидний “Саалийн үнээ” хэмээдэг Эрдэнэт. Энэ хүнд үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг тогтвортой, зөв авч явах нь чухал байгаа билээ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэвшсэн, чөлөөлөгдсөн хоёр захирлын оронд хэн ирэх бол гэдэг нь сонгуулийн нэр дэвшигчдээс дутуугүй сонирхол татсан сэдэв болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ