Улаанбаатарт 29 хэм дулаан

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.
2016 оны 06 дугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ