Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан иргэдийг суллажээ

Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан.Тодруулбал, хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг баривчилсан юм.
Тэд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч нэгийг нь визний зөрчилтэй байсан хэмээн албадан гаргасан. Харин нөгөө хоёрыг нь сулласан байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ