Бодол санааг үг болгон хувиргадаг төхөөрөмжийг бүтээжээ

Берклийн Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн багхүний бодол санааг үг болгож хөрвүүлдэг төхөөрөмж бүтээж чаджээ. Мэргэжилтнүүд уураг тархины идэвхижлийг нэлээд хэдэн жилийн турш урьдчилан судалсан байна.
Судлаачдын хэлснээр, одоогоор тэд хүний бодсон ганцхан үгийг л авиа болгож чаджээ. Ямар нэг шалтгаанаар ярьж чаддаггүй хүний ямар ч бодлыг үг болгон хувиргаж чаддаг төхөөрөмж бүтээх ажлаа тэд ойрын үед үргэлжлүүлэх юм байна.
Судалгааны ажлын удирдагч Найтын хэлснээр, тэдний шинэ бүтээл нь мэдрэлийн элдэв өвчинтэй хүмүүст туслах учиртай ажээ.Юуны өмнө, энэ нь цус харваж, ярих чадвараа алдсан өвчтөнүүдийг хэлж байгаа юм.
Ингэснээр шинэ технологи нь ойр дотнынхонтойгоо бүрэн харьцахад нь ийм хүмүүст тусална гэж эрдэмтэд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ