Хүүхдийн тухай сонирхолтой баримтууд

Хүүхэд, түүний эцэг, эхийн тухай багц сонирхолтой баримтыг та бүхэнд толилуулж байна.

  • Европын орнуудад эцэг, эхийн дундаж нас 29, Энэтхэгт 19, Орост 20 байдаг байна;
  • Нярай хүүхэд улаан, ногоон өнгийг ялгадаг бол, хөх өнгийг хардаггүй нь сонин;
  • Статистикийн тоо баримтаас үзвэл,3-4 настай хүүхдүүд өдөрт 900 асуулт тавьж, 12 мянга гаруй үг хэлдэг байна;
  • Африкийн Нигери улс бол ихрүүдийн орон мөнөөс мөн, энд 11 төрөлт тутамд хоёр юмуу гурван ихэр хүүхэд заавал төрдөг байна. Харин Японд энэ нь ховор үзэгдэл бөгөөд 250 төрөлтөөс нэгэд нь л ихэр хүүхэд төрдөг ажээ;
  • Дэлхийн аль ч орныг бодвол, Австралид “хуруу шилний хүүхэд” ахиу төрдөг байна;
  • Дөнгөж сая төрсөн хүүхддийн гарын атгалт нэг сартай хүүхдийнхээс хавьгүй чанга байдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ;
  • Дани улс бол “гэртээ” төрөх явдал маш түгээмэл орон бөгөөд барагцаалвал эмэгтэйчүүдийн 80% нь ингэж төрөхийг зөвшөөрдөг байна;
  • Зургаадугаар сарын 1 бол хүүхдийг хамгаалах баяр гэдгийг бид бүгд мэднэ, харин Сейшелийн арал улсад энэ баяр бүтэн сар үргэлжилдэг байна;
  • Уэльсийн нэг сургуулийн бага ангийн багш эмэгтэй 6 настай хүүхдүүдэд Санта-Клаус гэж байдаггүй хэмээн хэлснээсээ болоод халагдаж байсан нь сонин.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ